В.Путин, Д.Трамп нар ирэх сард уулзана


6 жил

Москва, Вашингтон хоорондоо Ерөнхийлөгч В.Путин, Д.Трамп нарыг оролцуулсан өргөн хэмжээний уулзалт, хэлэлцээр зохион байгуулахаар тохирчээ. ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков өнөөдөр энэ талаар мэдээлснийг “Интерфакс” уламжиллаа.

Уулзалтад оролцох бүрэлдэхүүн, хэлэлцэх асуудал гэх мэт нэмэлт мэдээллүүд өнөөдөр толорхой болох юм байна. Ямар ч байсан уулзалт хэлэлцээрт В.Путин, Д.Трамп нарыг оролцуулах тал дээр хоёр тал тохиролцоонд хүрсэн байна. Хоёр Ерөнхийлөгч энэ үеэр хаалттай уулзалт хийж, хоёр улсын харилцаа болон Сирийн нөхцөл байдлыг зохицуулах, зэвсэглэлийн асуудлыг хөндөж ярилцана гэж Ю.Ушаков хэлжээ. Хамтарсан мэдэгдэл ч хийж магадгүй гэнэ.    

Уулзалт ирэх сарын 15-нд болж магадгүй талаар гаднын хэвлэлүүд бичиж байна.   

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү