Умард солонгосын асуудлаар тусгай хэлтэс байгуулжээ


6 жил

ТОКИО. /ТАСС/. Японы ГХЯ Умард Солонгостой холбоотой асуудлуудыг эрхлэх тусгай хэлтэс байгуулжээ. Тус хэлтэс нь ирэх сарын 1-нээс үйл ажиллагаагаа явуулж эхлэнэ.

“Япон болон Өмнөд Солонгосын хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байгаагийн сацуу Умард Солонгостой холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд хүчин чармайлт тавих хэрэгтэй байгаа энэ үед Японы ГХЯ-ны Ази, Далайн орнуудын асуудал эрхэлсэн газрын Зүүн хойд Азийн хэлтсийг хоёр хэсэгт хуваана. Эдгээр хэсэг нь Өмнөд Солонгостой хамтран ажиллах асуудал хийгээд Умард Солонгос болон Японы харилцааны асуудлыг тус бүр эрхэлнэ” хэмээн тус мэдэгдэлд дурджээ.  
 
Харин Японы сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Сугагийн тодруулснаар, шинэ хэлтэс нь Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлууд хийгээд тус улсад хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг хариуцан үйл ажиллагаагаа явуулахаар болжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү