Аугаа барилгууд: Саграда Фамилиа


6 жил

Испани, Барселон- Сүм \1883\

Олноо Саграда Фамилиа \ Ариун гэр бүл \ хэмээн алдаршсан Барселонийн Ариун гэр бүлийн Өргөлийн сүм Каталаний аугаа архитектор Антони Гаудийн бүтээл юм.

Тэрбээр эр төсөл дээр амьдралынхаа сүүлийн 40 жилийг зориулсан бөгөөд өөрийн Гот арга барилыг XIX зууны сүүлээр моодонд орж байсан Ар нува хэв маягтай хослуулжээ.

Нас барах үед нь нүсэр том сүмийн жаахан хэсэг нь л бүрэн дууссан байсан юм.Түүнээс хойш барилгыг Гаудиын загвараар цааш үргэлжлүүлсэн ч нэлээд хэдэн удаа саатсаны дотор 1936-1939 оны хооронд гарсан Испаны Иргэний дайн томоохон саад болсон юм.Зарим хэсэгт Гауди ямар ч загварын төлөвлөгөө үлдээгүйгээс цоо шинээр загварлахад хүрсэн аж.Хэдий өнөө хүртэл дуусаагүй байгаа ч эл барилга гайхалтай амжилтын биелэл агаад хачин сунасан шовх оройнууд, өнгийн ганжируудтайгаас гадна Гот маягийн цонхнуудын дээр үзүүртэй гурвалжин нүүр, дээврүүд бий.

Энэ асар том сүм өөр бусадтай харьцуулашгүй онцгой хэв маягтай агаад оон зай,хэлбэр, бүтэц, чимэглэлийг цоо шинээр, өмнө байгаагүйгээр шийджээ.

Бусад сүмүүдийн адилаар Саграда Фамилиа өндөр тахилын ширээ,чимэглэсэн апсидтай хэдий ч Гауди ургаа мод шиг олон багана загвартаа оруулж өгсний дээр нуман тааз, хананууд нь ер бусаар мушгиран, орон зайг хуваадаг юм.Сүмүүдийг ой шугуйтай адилтган зүйрлэх нь олонтаа ч эл зүйрлэл Саграда Фамилиад шууд утгаараа дэндүү тохирно.

Үрний хальс шиг шовх оройнууд, зөгийн сархинаг мэт хана нь байгалилаг харагдуулахын сацуу төсөөллийн чимэглэлүүд нь ургамал навчисын хэлбэрүүдтэй.

Сүмийн туяхан гоолиг шовх оройнуудын доороос орой хүртэл үргэлжлэх нээлхий амнууд, сийлбэрүүд улам тодруулах ба Барселон хотынн төвд сүндрэлэсэн эл сүмийг холоос тэнгэрлэг харагдуулна.Нийтдээ арван найман шовх орой байгаагийн арван хоёр нь дагалдагч нарыг, дөрөв нь Евангэлийг, нөгөө хоёр нь Есүс,Мария хоёрыг төлөөлжээ.Сүмийн барималлаг нүүрэн талууд мөн гайхалтай содон.

Анх харахад Готдуу ч юм шиг боловч хазайсан багана, хачин лавир, сийлбэрдэсэн дүрүүд тэдгээрийг  эвдэж, нүдний өмнө хэлбэр дүрсийг нь өөрчилж орхино.

Гаудийн  чимэглэл ашиглах дуртай хандлага,хэв маяг нь уран бүтээлч хүн хүсэл тэмүүлэлдээ хүрэх гэж чин санааанаасаа хэрхэн зорьсныг харуулдаг бөгөөд XIX, XXI зууны залгамжлагч нар нь тэрхүү тэмүүллийг бодитой болгохоор чадлаараа хичээжээ.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү