АНУ, БНХАУ-ын бараа бүтээгдэхүүнд 50 тэрбум ам.долларын үнэ тогтоолоо


6 жил

Хятадын төрийн хэвлэл мэдээлэл Трампын засаг захиргааг амиа хичээсэн, бүдүүлэг гэж нэрлэлээ. Хэдэн сар хэлэлцээ хийсний эцэст АНУ, БНХАУ худалдааны дайны ирмэгт ирээд байгаа билээ. Баасан гарагт АНУ Хятадын 800 нэр төрлийн ач холбогдолтой импортын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулсан 50 тэрбум долларын жагсаалтыг ил болгосон. Хэдхэн цагийн дараа Хятад хариу арга хэмжээ авч, АНУ-ын импортоор оруулж ирдэг 659 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдсэн юм.

Бямба гарагт “People’s daily” сонины мэдээлснээр АНУ-ын сүүлийн үеийн худалдааны бодлого Трампын захиргааны бүдүүлэг, хувиа хичээсэн, дур зоргоороо үнэн төрхийг ил болгож байна гэжээ. Хятадын албан ёсны Шинхуа мэдээллийн агентлаг “Ухаантай залуу гүүр барьдаг. Харин тэнэгүүд хана босгодог. Эдийн засаг глобалчлагдсан энэ үед ямар ч улс тусгаарлагдаж болохгүй” гэсэн байна.

Хятад долдугаар сарын 6-наас эхлэн АНУ-ын үхрийн мах, шувуу, гахайн мах, cүүн бүтээгдэхүүн, тамхи, шош, ногоо, мөөг, жимс, самар зэрэг бараанд татвар ногдуулна. Цаашлаад Бээжин нүүрс, түүхий нефть, байгалийн хий, эрүүл мэндийн багаж хэрэгсэлд 16 тэрбум долларын татвар ногдуулна гэж төлөвлөж байна. Нөхцөл байдал илүү хурцдаж мэдэхээр байна.  

АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер “Цагаан ордон энэ сарын сүүл гэхэд АНУ дахь Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж, дэвшилтэт технологийн худалдан авалтыг багасгах төлөвлөгөө гаргана” гэсэн байна. Бээжин аль хэдийн Хятад руу оруулж буй АНУ-ын бараанд шалгалт хийж эхэлжээ.    

Эх сурвалж: The Guardian

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү