Дэлхийн аваргыг мориор очиж үзнэ


6 жил

Хятадын иргэн Ли Жин Оросын өмнөд Кавказын нутгуудаар дайран хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолт болох хотуудад хүрэх зорилт тавьжээ. Тэрбээр өдөрт арван цаг мориор явж, тоглолт болох гол зургаан хотуудад очихоор замдаа гарчээ. Ли зургаан мянга гаруй км үргэлжлэх энэхүү урт аяллаа хөлбөмбөгийн тоглолт дууссанаас хойш үргэлжлүүлэн Оросын хойд хэсэгт байрлах Мурманск хотод өндөрлөх юм байна.

Москва хотоос 911 км зайд орших Волгоград хотод хүрч ирэв

Гэвч энэ нь түүний анхны аялал биш юм. Хятадын Шар мөрний эрэг дагаж мориор хийсэн аялал нь түүнд асар их нэр хүнд авчирч байсан. Хятад гаралтай орос аялагч маань 2007 онд Оросоос Бээжин хүртэл есөн мянган км урт замыг зургаан зуун өдөр туулж байжээ.

Түүний олон удаагийн энэ урт аяллыг сонирхсон хүмүүст тэрбээр хэзээ ч зугаацахын тулд бус харин аялахыг амьдралын утга учир гэж үздэг. Мөн аялах нь түүний хамгийн чухал мөрөөдлийн нэг бөгөөд амьдрал өөрөө мөрөөдөл гэж хариулжээ.

Эх сурвалж: China Daily 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү