Трамп Хойд Солонгост айлчлах урилгыг хүлээн авлаа


6 жил

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар АНУ болон БНАСАУ-д айлчлах бие биенийхээ урилгыг хүлээн авсан байна. Энэ тухай Хойд Солонгосын ЦТАК агентлаг мэдээлжээ.

Ким Жон Ун Дональд Трампыг Пхеньянд дуртай үедээ хүрэлцэн ирэхийг урихад хариуд нь Трамп мөн түүнийг АНУ-д айлчлахыг урьсан аж.

Хоёр орны удирдагчид нэг нэгнийхээ урилгыг ихэд таатай хүлээн авсан бөгөөд энэ нь АНУ, БНАСАУ-ын хоорондын харилцаанд бас нэгэн чухал үйл явдал болно хэмээн үзэж байна.

Дашрамд дурдахад, энэ сарын 12-нд АНУ, БНАСАУ-ын түүхэн дээд хэмжээний уулзалт Сингапурт болсон бөгөөд хоёр орны удирдагчид Сентоза арал дээрх “Капелла” зочид буудалд уулзацгаасан билээ.

Уулзалтын дүнгийн талаар мэдээлэл хийх үедээ Трамп БНАСАУ-тай “шаардлагатай” бичиг баримт дээр гарын үсэг зурсан тухай мэдэгдсэн. Тэрээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох үйл явц “маш хурдан” эхлэх болно хэмээн онцлон тэмдэглэжээ.

Харин Ким Жон Уны зүгээс, энэхүү баримт бичигт гарын үсэг зурснаар АНУ, БНАСАУ-ын хоорондын харилцаанд “шинэ эхлэл” нээгдэн, ирээдүйд “ихээхэн өөрчлөлтүүд” болно хэмээн амласан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү