"Ready Player One" Нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо жагсаалтыг тэргүүллээ


6 жил

   Яг одоо кино театруудад гарч буй "Ready Player One" шинжлэх ухааны зөгнөлт уран сайхны кино нь өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийсэн бөгөөд гарч эхэлсэн эхний долоо хоногтоо ашиг орлогоороо тэргүүлж эхэллээ.

Найруулагч Стивен Спилбергийн шинжлэх ухааны уран зөгнөлт уг киног зохиолч Эрнест Клайны ижил нэрт романаас сэдэвлэн бүтээжээ. Киноны үйл явдал 2045 онд өрнөх бөгөөд дэлхий ертөнц эмх замбараагүй болж сүйрлийн ирмэгт тулсан байдаг. Гэвч хүн төрөлхтөн суут эрдэмтэн Жеймс Халидэйн бүтээсэн виртуал бодит ертөнц ОАСИС-т орж аврагдана. Эрдэмтэн нас барахдаа ОАСИС-н хаа нэгтээ нуусан Улаан өндөгний баярын өндгийг олох уралдаан хүмүүсийн дунд зарлана. Уг өндгийг олсон хүнд Халидэй өөрийн гайхамшигт хувь тавилангаа үлдээх болзолтой тэмцээн хүмүүсийн дунд жинхэнэ бөмбөг тэсэлдэг. Нэрээ нууцалсан нэгэн залуу эр уг тэмцээнд орсноор нууцлаг эрдэнэсийн эрэлд гарч аюул занал, аймшиг болон гайхамшгаар дүүрэн адал явдлуудтай тулгарах болно.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү