Владимир Путин ерөнхийлөгч сонгуульд бусдаасаа хол давуу тэргүүлж байна


6 жил
 Өчигдөр буюу гуравдугаар сарын 18-нд болсон ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгийн дагуу сонгуульд бие даан нэр дэвшигч Владимир Путин сонгогчдын 76 гаруй хувийн саналаар итгэл төгс тэргүүлж байгаа тухай тус улсын Сонгуулийн ерөнхий комисс /СЕК/ зарлав гэж “ТАСС” агентлаг мэдээлэв.

Сонгуулийн хэсгийн комиссуудын дүнгийн тэмдэглэлүүдийн 90,02%-ийг боловсруулсны дараа Оросын коммунист намаас нэр дэвшигч Павел Грудининыг Оросын сонгогчдын 12,05 хувь нь дэмжээд байгаа бол Оросын Либерал-Ардчилсан намаас нэр дэвшигч Владимир Жириновский сонгогчдын 5,85 хувийн саналыг аваад байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү