Kristen Stewart жүжигчин Jean Seberg-ын дүр бүтээнэ


6 жил

Kristen Stewart “Against All Enemies” кинонд Францын жүжигчин Jean Seberg-ын дүрийг бүтээхээр болжээ. Тус кино нь 60-аад оны сүүлээр FBI-аар хууль бусаар ажиглуулж байсан Bonjour La Tristesse-гийн жүжигчний амьдралыг харуулах юм. Тэрээр хүний эрхийн бүлгэмтэй хамааралтай байсан ба хүний эрхийн төлөө тэмцэгч  Hakim Jamal-тай хайр сэтгэлийн холбоотой байсан тул түүний талаар худал мэдээлэл цацахын тулд ийнхүү хяналтанд байлгажээ.

Тус киног 2016 онд  Una-г найруулж байсан Benedict Andrews найруулахаар болжээ. Jean Seberg 1950-1970 оны хооронд 30 гаруй кинонд дүр бүтээж байсан ба 40 настайдаа нас баржээ. Тэрээр алга болоод 4 хоносны дараа машиныхаа арын суудал дээр хөнжлөөр хучигдсан байдалтай олдсон байна. Тухайн үед эм хэтрүүлэн ууж амиа хорлосон гэж цагдаагийнхан үзсэн ч олон хүн ялангуяа түүний өмнөх нөхөр FBI-ыг жүжигчний үхэлд буруутгадаг.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү