Ипотекийн зээлийн хүү 7, урьдчилгаа 25 хувь болжээ


6 жил

Зах зээлд борлуулагдаагүй 30 орчим мянган орон сууц байгаа гэх мэдээлэл бий. Эдгээр орон сууцыг зах зээлийн эргэлтэд оруулах, худалдан борлуулахаар ажиллаж байгаа.

Засгийн газар ипотекийн зээлийн журамд өөрчлөлт оруулахаар болсон. Тэгвэл орон сууцны зээлд хамрагдсан хүнд давтан зээл олгохгүй байхаар журамлажээ. Өмнө нь найман хувийн хүүтэй зээлээр хоёр, гурван байр авсан тохиолдлууд гарч байсан аж. Тиймээс газраа чөлөөлсөн, анх удаа байранд орж байгаа иргэдийг дэмжих бодлогыг салбарын яамнаас баримталж байгаа гэсэн.

Түүнчлэн хотын төвийн бүсийн орон сууцад хөнгөлөлт олгохгүй юм байна. Өөрөөр хэлбэл, хотын төвийн хэсгийнхэн найман хувийн хүү, 30 хувийн урьдчилгаагаа төлж ипотекийн зээлд хамрагдана. Харин хотын захын бүс буюу гэр хорооллын дахин төлөвлөлт хэсгээс байр авч байгаа иргэд жилийн долоон хувийн хүүтэй, 25 хувийн урьдчилгаа төлж ипотекийн зээлд хамруулахаар журамд тусгажээ.

Дашрамд, өнгөрсөн нэг жилд 4000 гаруй өрх ипотекийн зээлд хамрагдсан байна. Тиймээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, жилд 10 мянган өрхийг хамрагдах боломжийг журамд тусгаж өгсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү