Нэрт физикч Стивен Хокинг 76 насандаа таалал төгслөө


6 жил

    Британийн нэрт эрдэмтэн, физикч Стивен Хокинг 1942 оны нэгдүгээр сарын 8-нд Оксфорд хотод төржээ. Өнөөдөр буюу 2018 оны гуравдугаар сарын 14-нд тэрээр 76 насандаа Кембриж дэх гэртээ таалал төгссөн байна. Түүний хүүхдүүд болох  Люси, Роберто, Тим  нар “Бид бидний аав нас барсанд их харамсч байна. Тэрээр том эрдэмтэн, гайхамшигтай хүн байсан. Түүний ажил мэргэжил, өв уламжлал олон жилийн туршид амьдрах болно”  гэжээ.

Тэрээр эрдэм шинжилгээний харьцангуйн онол, квант механикийг нэгтгэхэд тулгуурласан сансрын эрдэмтнийг үүсгэн байгуулсан домогт физикч юм. Мөн ховор өвчны улмаас (ALS) бие нь мэдээгүй болж тусгай харилцах төхөөрөмжийн тусламжтайгаар олон жил өөрийн дуу хоолойг хүргэж байсан. 2014 онд түүний амьдралаас сэдэвлэсэн The Theory of Everything кино хийгдсэн бөгөөд маш олон шагналыг авч чадсан бүтээл болсон билээ.

1980- аад оны үеээс харилцааны төхөөрөмж нь сайжирсаар ирсэн бөгөөд анх гараа хөдлөгөж бичдэг байжээ, 2005 онд гар нь хөдлөхөө больсны дараагаар түүний хацрын булчингийн хөдөлгөөнөөр яриаг нь орчуулдаг болсон ч маш удаан минутад 2 үг байлаа. 2009 онд Intel түүний тархины бүтэц, нүүрний хөдөлгөөн зэргээр үг яриаг нь орчуулах хэд хэдэн оролдлого хийж байсан ч амжилтгүй болсон байна.

 Ж.Дөк

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү