Emily Blunt, John Krasinski нарын аймшгийн шинэ кино ‘A Quiet Place’ Rotten Tomatoes-оос 100% үнэлгээ авчээ


6 жил

Emily Blunt, John Krasinski нарын тоглосон ‘A Quiet Place’ кино үнэлгээний сайт Rotten Tomatoes-т 100% үнэлгээ авчээ. Тус кинонд сохор мангасууд амьдардаг газар хүмүүс чимээ гаргахгүй амьдрах шаардлагатай талаар өгүүлдэг юм. Улмаар гол дүрийн хосууд дахин нэг хүүхэдтэй болох гэж буйгаа мэддэг ба чимээ гаргах эрхгүй газар хэрхэн амьдрах талаар үйл явдал өрнөх аж.

Кинонд бодит амьдрал дээрх эхнэр нөхөр 2 болох Emily Blunt, John Krasinski нар хосын дүрд тоглосон ба Krasinski киног найруулжээ. ‘A Quiet Place’ нь албан ёсны бус нээлтээ энэ 7 хоногт хийсэн ба Их Британид 5-р сарын 4-нд нээлтээ хийх юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү