Дэлхийд үнэлэгдээд байгаа А.Загитова, Е.Медведева нараас ч илүү чадвартай бяцхан охин


6 жил

   Оросын эмэгтэй уран гулгагчид дэлхийд тэгрүүлж байгаа. Тэгвэл энэ ноёрхол цаашид ч үргэлжлэнэ гэдгийг саяхан болж өнгөрсөн өсвөр үеийнхний ДАШТ баталлаа. Тус тэмцээнд 13 настай Александра Трусова бүх цаг үеийн хамгийн дээд оноог авч дэлхийн дээд амжилт үзүүлсэн төдийгүй дөрвөн эргэлт гүйцэтгэсэн, түүнийгээ нэг үзүүлбэрт хоёр удаа давтсан анхны уран гулгагч болсон юм.

ДАШТ-д аман хүзүүдсэн Алена Косторная ч бэлтгэлийн үеэр дөрвөн эргэлт хийж байгаа бөгөөд удахгүй тэмцээний үед хийх төлөвлөгөөтэй гэнэ. Тэд хоёул олимпын аварга  А.Загитовагаас илүү гэгдэж буй . Гэвч эдгээр охид нь 2019-2020 оны улиралд буюу 2019 оны намраас насанд хүрэгчдийн ангилалд гулгаж эхэлнэ. 

13 настай Александра Трусова өсвөрийн ДАШТ-д бүх цаг үеийн хамгийн дээд үнэлгээг аван түрүүлснээр дэлхийн аварга хэмээх албан ёсны цол, дэлхийн шилдэг уран гулгагч хэмээх албан бус цолыг хамтад нь эзэмших болсон юм. 

-Чөлөөт үзүүлбэртээ 153.49 оноо авсан нь насны ангилалдаа дэлхийн дээд амжилт болжээ

-Нийлбэр дүнгээр 225.52 оноо

-Техникийн үзүүлэлтдээ 92.35 оноо /Пёнчанд А.Загитовагийн авснаас 10 оноо илүү бөгөөд дэлхийн дээд амжилт /

-Дөрвөн эргэлттэй үсрэлтийг нэг үзүүлбэрт хоёр удаа /тулуп, сальхов/ гүйцэтгэсэн нь дэлхийд анх удаагийнх.

-А.Трусовагаас өмнө нэг ч уран гулгагч нэг үзүүлбэрт гурван каскадыг өөр, өөр хувилбараар гүйцэтгэж байгаагүй аж /3 лутц+3 риттбергер, 3 флип+3 тулуп, 3 флип+3 риттбергер+3 сальхов/.

 

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү