Хятад бүсгүйчүүдэд зориулж селфи камер бүтээжээ


6 жил

Японы "Касио" компани зөвхөн БНХАУ-ын бүсгүйчүүдэд тусгайлан зориулж шинэ загварын селфи камер зохион бүтээсэн байна. Энэ нь захиалагчдын зүгээс олон нийтийн цахим сүлжээнд тэр бүр дахин давтагдашгүй өнгө төрхтэй шинэ өнцгөөс өөрсдийн дүр төрх, царайныхаа зургийг дарах хүсэлтэй байгаа гэдгээ илэрхийлсэнтэй холбоотой юм байна.

Гаднах загварыг охид бүсгүйчүүдийн өдөр тутам хэрэглэдэг пудрын савтай ижил загвартайгаар хийсэн нь шинэ шийдэл болжээ.

Бүсгүйчүүд нүүр царай, үс, оо ингэсгээ толинд харах бүртээ яг тэр дүр төрхөө селфи камерын дуранд буулгах маш их сонирхолтой байдаг талаарх судалгааг үндэслэсэн байна.

 

"Ти-Ар-Мини" нэртэй тус селфи камер нь лэд гэрэлтүүлэгчтэй төдийгүй дэлгэц нь мэдрэгчтэй, мөн 12 мегапиксел нягтаршилтай видео камертай юм. Тус шинэ бүтээлийг зохион бүтээгчдийн хэлж байгаагаар энгийн ухаалаг гар утасны нүүрэн талын камераар хийсэн селфи зурагтай харьцуулахад маш сайн чанарын зураглалтай зураг авах чадвартай гэж тус бүтээлээ онцолсон байна.

Мөн тус камер дарсан зурагнуудаа эзнийхээ ухаалаг гар утас руу нь автоматаар шилжүүлэх системээр хангагдсан нь бас нэгэн онцлог давуу тал болж өгсөн юм.

Энэ бүтээгдэхүүн Хятад, Хонгконг, Сингапур болон Тайванийн зах зээлд 500 ам.доллараар худалдаалагдах юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү