Энэ өдөр дэлхийн түүхэнд


6 жил
  1. 364 онд I Валентиниан өөрийгөө хаан хэмээн зарлав.
  2. 1616 онд Алдарт одон оронч Галилео Галилейн дэлхий нарыг тойрдог тухайн үзлийг олон нийтэд заахыг Ромын католик сүмээс албан ёсоор хориглов.
  3. 1815 онд Наполеон Бонапарт Элба арлаас оргожээ.
  4. 1876 онд Япон-Солонгосын хооронд байгуулсан гэрээний дагуу Япончууд тус улсад тусгай эрх дархтай болсон бөгөөд Япончууд гурван боомт нээж, худалдааг хянахаар санаархаж эхлэв.
  5. 1909 онд Дэлхийн хамгийн анхны бүрэн хэмжээний өнгөт кино Лондон хотын "Пелас" ордонд үзэгчдийн хүртээл болжээ.
  6. 1914 онд Алдарт "Титаник" хөлгийн өмнө бүтээгдсэн том хэмжээний усан онгоц болох "Британник" хөлөг үйлдвэрээс гарчээ.
  7. 1919 онд АНУ-ын ерөнхийлөгч Вүүдроу Уильсон "Их хавцлын үндэсний дархан газрыг байгуулах тогтоолд гарын үсэг зурав.
  8. 1935 онд Адольф Гитлер Версалийн гэрээнээс ухарч, аугаа үндэстнийг байгуулна гэдгээ зарлан тунхаглажээ.
  9. 1936 онд Японы армийн залуу офицерууд нэгдэж төрийн эргэлт хийхээр завдав.
  10. 1952 онд Канадын ерөнхийлөн захирагчийн суудалд Винсент Масси сууснаар тус улсад төрсөн анхны ерөнхийлөн захирагч болжээ.
  11. 1993 онд Дэлхийн худалдааны төвийн "Хойд Цамхаг"-ын зогсоолд тавьсан машинд бөмбөг дэлбэрч зургаан хүн амиа алдан, 1000 гаруй хүн их, бага хэмжээгээр шархдав.
  12. 2013 онд Египетийн Луксор хотод агаарын бөмбөлөг хоорондоо мөргөлдөж 19 хүн амиа алджээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү