Б.Хурцыг Элчин сайдаар томилох асуудлыг дахин хойшлууллаа


6 жил

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БСНУ-д Элчин сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байсан юм.

Гэвч үдээс хойшхи чуулганы нэгдсэн хураллдаан эхлэх үед УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг энэхүү асуудлыг хойшлуулж өгөх хүсэлт гаргалаа.

Тэрээр "Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооноос Б.Хурцтай холбоотой зарим материалыг судлуулахаар манай Байнгын хороонд ирүүлсэн. Энэхүү материалуудыг судлахад хугацаа хэрэгтэй. Тиймээс энэ асуудлыг хойшлуулж өгөөч" гэсэн юм.

УИХ-ын дарга М.Энхболд түүний хүсэлтийг хүлээж авснаар Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилох тухай асуудал дахин хойшиллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү