Ц. Нямдорж : 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргалаа


6 жил

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаар төрийн ордонд мэдээлэл хийлээ. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар С.Зориг агсны аллагын хэрэгтэй холбоотой хавтаст хэргийн материалыг хэсэгчлэн нууцын зэрэглэлээс гаргахаар шийдвэрлэжээ. Өөрөөр хэлбэл, С.Зоригийн амь насанд халдсан хэрэгт холбогдуулж гурван иргэн ял шийтгүүлсэн байгаа.

Энэ гурван иргэнтэй холбоотой 14,926 хуудас бүхий хавтаст хэргийг нууцаас гаргаж, хадгалалтын статусыг өөрчилж, ерөнхий прокурорт байдаг энгийн хэргийн архивт шилжүүлэх шийдвэр гаргалаа.

Хавтаст хэргийн материалаас 74 хуудсыг нууц хэвээр үлдээхээр болсон байна. Гэхдээ улсын нууцаас гаргах эсэх асуудлыг Засгийн газар дангаараа шийдэхгүй. Одоо УИХ-аар хэлэлцүүлж, улмаар Дээд шүүх судалж, эцсийн шийдвэрийг гаргах гэнэ.

Хавтаст хэргээс 74 хуудсыг яагаад нууц хэвээр үлдээж байгааг Ц.Нямдорж тайлбарлахдаа “Хуулийн байгууллага шалгалтаа үргэлжлүүлж байна. Гүйцэтгэх ажиллагаатай холбоотой 74 хуудас материал нууцдаа үлдэж байна. Цаашид энэ хэргийг нууцаас гаргаснаар танилцах боломж үүсч, өмгөөлөгч нар нь нууцын хайчинд орчихсон байсныг гаргах ажиллагаа хийгдэнэ" хэмээн ярьлаа.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү