Тэдди Ринер ялагдалгүй цуврал үргэлжилсээр


7 жил
      Тэдди Ринер ялагдалгүй цувралаа үргэлжлүүлж үнэмлэхүй ангилалын ДАШТ-нд 2 дахь удаагаа түрүүлж, ДАШТ-ий 10 дахь алтан медалиа хүртлээ.
 

1. Алт - Тэдди Ринер /Франц/
2. Мөнгө - Тома Никифоров / Бельги/
3. Алекс Гарсиа Мендоза / Куб/
3. Такеши Ожитани / Япон/
5. Энди Гранда / Куб /
5. Кокоро Кагеура / Япон/
7. Баттулга Тэмүүлэн / Монгол /
7. Александр Михайлин / ОХУ /

    Өнгөрсөн сарын байдлаар бүх цаг үеийн шилдэг 10 жүдоч жагсаалтын долдугаар байран ТЭДДИ РИНЕР бичигджээ. Олимпийн хошой аварга, Олимпийн наадмын хүрэл медальт, Дэлхийн 9 удаагийн аварга, Европ тивийн 5 удаагийн аварга Тэдди Ринер энэхүү жагсаалтанд буй тамирчидаас одоо идэвхитэй барилдаж буй цор ганц тамирчин нь юм. Жүдогийн хаан гэгдэж буй 28 настай тэрээр карьертаа нийт 214 барилдаан хийж 204 ялж, ердөө 9 удаа л ялагджээ. 2010 оны Токиогийн ДАШТ-ий үнэмлэхүй ангилалын төрөлд Дайки Камикавад ялагдсанаас хойш ялагдал гэгчийг амсаагүй яваа.

МЕДАЛИУД:
Зуны олимп
• Хүрэл - Бээжин 2008 /+100 кг/
• Алт - Лондон 2012/+100 кг/
• Алт - Рио-де-Жанейро 2012/+100 кг/

Дэлхийн АШТ
• Алт - Рио-де-Жанейро 2007/+100 кг/
• Алт - Леваллуа-Перре 2008 /Үнэмлэхүй/
• Алт - Роттердам 2009/+100 кг/
• Алт - Токио 2010/+100 кг/
• Алт - Парис 2011/+100 кг/
• Алт - Рио-де-Жанейро 2013/+100 кг/
• Алт - Челябинск 2014/+100 кг/
• Алт - Астана 2015/+100 кг/
• Алт – Будапешт 2017 /+100 кг/
• Алт - Парис 2011 /Эрэгтэй баг/
• Мөнгө - Токио 2010 /Үнэмлэхүй/

Европын АШТ
• Алт - Белград 2007 /+100 кг/
• Алт - Истанбул 2011 /+100 кг/
• Алт - Будапешт 2013 /+100 кг/
• Алт - Монтпиллиер 2014 /+100 кг/
• Алт - Казань 2016/+100 кг/

Мөн олон улсын жүдо бөхиийн холбооны цуврал тэмцээнүүд болох Мастерс, Их дуулга, Гран при ангилалын тэмцээнээс нийт 13 алтан медаль хүртсэн байдаг.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү