Нельсон Мандела: “Би аргагүйн эрхэнд удирдагч болсон энгийн нэгэн хүн”


7 жил

    1962 оны энэ өдөр Нийгмийн зүтгэлтэн, Нобелийн энхтайвны шагналтан, аппартеид дэглэмийн эсрэг тэмцэгч Нельсон Манделаг шоронд хорих ял оноож 27 жил хорьжээ.

  Африкийн үндэсний конгресс намд элсч, апартейд дэглэмийн эсрэг тэмцэлд нэгдсэнийхээ дараа Мандела шүүхийн хаалга татсан байна. Африкийн үндэсний конгресс намыг улс төрийн үйл хэрэгт оролцохыг хориглосон учир тэрээр 1961 онд "Үндэсний жад" нэртэй армийн жигүүрийг хамтран байгуулсан ч 1962 онд баривчлагдан хүнд хөдөлмөр эрхэлдэг лагерьт таван жил хорих ял авсан байдаг.

1964 онд төрийн эргэлт хийхийг завдсан хэргээр түүний ялыг бүх насаар хорих ялаар сольсон байна. 1982 оныг хүртэл Мандела Роббен арлын шоронд хоригдож байсан бол дараа нь түүнийг эх газрын Поллсмур шоронд шилжүүлжээ. Хэдийгээр хоригдож байсан ч апартеид дэглэмийн эсрэг тэмцэж байсан түүний нэр нөлөө өсч, 1990 онд суллагдаад дахин Африкийн үндэсний конгресс намын удирдагч болсон юм. 1994 онд Өмнөд Африкийн анхны олон арьстан оролцсон сонгууль болж, түүний нам 62 хувийн саналаар ялсан байна. Ингээд Мандела тус улсын анхны хар арьст ерөнхийлөгч болсон юм.

“Би аргагүйн эрхэнд удирдагч болсон энгийн нэгэн хүн” Нельсон Мандела

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү