Португалийн өмнөх ерөнхий сайд авлигалын хэргээр шалгагдаж байна


7 жил

Португалын прокурорууд өмнөх ерөнхий сайд Хосе Сократесыг хээл хахууль, мөнгө угаасан хэргээр шалгаж байна.

Ерөнхий прокурорын газраас Сократесыг хахууль, мөнгө угаах, татварын мөнгө авах, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн зэрэг хэргээр ял тулгаж байгаагаа мэдэгдсэн байна. Харин түүний өмгөөлөгч эдгээрийг үндэслэлгүй хэмээн үзэн өмгөөлөхөө хэлжээ.

4000 хуудастай ялын тогтоолд Сократесээс гадна 18 хүн 9 компанийг хэд хэдэн фирмийн хүсэлтийг биелүүлсний хариуд Швеайцарьт 24 саяас дээш еврогийн хөрөнгө хуримтлуулсан гэж дурджээ.

Эдгээр хэргийг 2006-2015 оны хооронд үйлдсэн гэж үзэж байна. Тэрээр 2005-2011 оны хооронд Португал улсын ерөнхий сайдаар ажилласан юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү