КАЙЛ СНАЙДЕРИЙН ЭЭЛЖИТ НЭГЭН “ЖИРГЭЭ”


7 жил

     “Рио-2016” олимпийн наадам болон дэлхийн хошой аварга, хагас хүнд жингийн шилдэг бөх АНУ-ын Кайл Снайдер твиттер хуудсыг идэвхитэй ашигладаг тамирчдын нэг. Өдгөө 22 настай тэрбээр өнгөрсөн тавдугаар сард олимп, дэлхийн аварга “Орос танк” Абдулрашид Садулаевтай Парист өрсөлдөх талаар жиргэж шуугиулсан юм.

Тэгвэл саяхан өөрийн твиттэр хуудсанд дахин өдөөн хатгасан агуулгатай үг бичжээ. Снайдер “Арванхоёрдугаар сард клубийн ДАШТ-д Ираны Яздани, нэгдүгээр сарын сүүлээр Иван Ярыгиний “Алтан Гранпри”-д ОХУ-ын Садулаевтай өрсөлдөх болно” хэмээн жиргэсэн байна. Гэхдээ янк эр олимп, дэлхийн аварга Хассан Яздани, дэлхийн хошой аварга Реза Яздани нарын яг хэнтэй барилдахыг хүссэнийг тодорхой бичээгүй юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү