ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал БНУУ-д албан айлчлал хийж байна


7 жил

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал энэ сарын 25-28-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцах албан айлчлал хийж байна.

Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар, БНУУ-ын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын хамтын ажиллагааг сэргээн шинэ түвшинд гаргах зорилгоор тус улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дарга, доктор Золтан Гора ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг албан ёсоор урьсан юм.

Айлчлалын үеэр Онцгой байдлын салбарт хамтран ажиллах гэрээ байгуулах болон БНУУ-ын Галын академид Онцгой байдлын алба хаагчдыг сургах боломжуудыг судлах юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү