Бээжин, Лондонгийн олимпоор 99 хүн допинг хэрэглэсэн гэж илэрчээ


7 жил

    “Бээжин-2008”, “Лондон-2012” зуны олимпийн наадмын үеэр 99 тамирчин хориотой бэлдмэл хэрэглэсэн гэдгийг ОУОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Швейцарь улсын иргэн Денис Освальд өнгөрсөн долоо хоногт Перугийн Лимад болсон ОУОХ-ны 131 дүгээр чуулганы үеэр хэлсэн байна. Дэлхийн допингийн эсрэг агентлаг (WADA)-ын шалгалтад бүдэрсэн дээрх 99 тамирчдаас ОХУ, Беларусаас тус бүр 16, Казахстанаас 12, Украинаас 11, Азербайжанаас зургаас, Туркаас тав, Армен, Молдав, БНХАУ, Куба, Узбекистан, Испани, Гүрж, Грек, Ямайка, Катар улсаас таваас ихгүй тамирчин допингийн шалгалтад бүдэрчээ.

   Спортын төрлөөр авч үзэхэд хүндийн өргөлтөөс 47, хөнгөн атлетикаас 43, бөхийн төрөл найм, боксоос нэг тамирчин допинг хэрэглэсэн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү