Чөлөөт бөх “ПАРИС-2024” хүртэл үлдэхээр боллоо


7 жил

    Олон улсын олимпийн хороо (IOC)-ны 131 дүгээр чуулган есдүгээр сарын 13-16-нд Перугийн нийслэл Лимад болж, 2024, 2028 оны зуны олимпийн наадмын зохион байгуулах хотыг зарласнаас гадна “Токио-2020”, “Парис-2024” олимпийн наадмын спортын 28 төрөлд өөрчлөлт оруулахгүй байхаар шийдвэрлэжээ. Ингэснээр 2013 онд Аргентиний Буэнос-Айрест болсон чуулганаар олимпийн төрлөөс хасагдах аюул нүүрлээд байсан чөлөөт бөхийн төрөл ямартаа ч сүүлийн хоёр олимпид үлдэхээр болоод байна.

Харин “Лос-Анжелес-2028” олимпийн наадмын хөтөлбөрөөс бөхийн төрөл хасагдах бус дахин үлдэх магадлал өндөр. Учир нь чөлөөт бөхийн эх орон Америкчууд зуны XXXIV олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах болсон. Гэхдээ үүнийг 2021 онд ОУОХ-ны чуулганаар эцэслэн шийдвэрлэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү