Олон улсын агаарын бөмбөлгийн наадам Германд болж байна


7 жил

   Германы баруун нутгийн Варштайн хэмээх суурин хоёр зүйлээрээ дэлхийд алдаршжээ. Нэг нь шар айраг, нөгөө нь уг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг компанис жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг олон улсын агаарын бөмбөлөгийн наадам юм. Уг наадмыг анх 1986 онд зохион байгуулж эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар, Европын хамгийн том олон улсын агаарын бөмбөлгийн наадам болтлоо хөгжиж иржээ.

Энэ удаагийн агаарын наадамд Герман, Бельги, Испани, Польш, Англи, Нидерланд, Бразиль, Швейцарь, Чех 9 орны  258 нисгэгч оролцож, агаарын бөмбөлөг жолоодох ур чадвараа сорин өрсөлдсөн байна. Эдгээр нисгэгчдид дундаас, Германы Ханс-Петер Сейболд бол “Хуучин нисгэгч” юм. 64 настай тэрээр агаарын бөмбөлгийн спортоор 42 жил хичээллэжээ. Тэрээр, улсын хэмжээнд хамгийн том агаарын бөмбөлгийг жолооддог бөгөөд, нэг удаад 16 зорчигчийг, 1 цаг гаруй хугацаанд тээвэрлэх чадалтай юм байна.

Наадмын гол чимэг бол агаарын бөмбөлгүүдийн өвөрмөц өнгө, загвар байдаг. Энэ жилийн наадмын үеэр энгийн 164 агаарын бөмбөлгөөс гадна бух тэрэг, наран цэцэг, пивоны аяга, бугуйн цаг зэрэг янз бүрийн өвөрмөц хэлбэртэй 34 бөмбөлөг хөөргөжээ. Агаарын бөмбөлөг хөөргөхөд, гадаах орчны цаг агаарын мэдээлэл үнэн, зөв бодитой байх шаардлагай байдаг. Учир нь агаарын бөмбөлөг аль зүгт явахыг салхины чиг шийддэг учраас бөмбөлөгт сууж яваа хүмүүс хаана газардахаа урьдчилан таамаглах боломж хомс байдаг юм.

Иймээс багийн үлдсэн гишүүд агаарын бөмбөлгийг хөөрсөн цэгээс нь эхлээд дагаж, буух үед нь туслалцаа үзүүлдэг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү