МАН-ын Удирдах зөвлөл уржигдар хуралдаж Бага хурлаа энэ сарын 25-нд хийхээр товлосон. Бага хурлаараа дараагийн Ерөнхий сайдад хэнийг нэр дэвшүүлэхээ шийдвэрлэнэ. Түүнээс өмнө УИХ дахь намын бүлэг болон Удирдах зөвлөлөө хуралдуулж хэн хэний нэрийг Бага хуралд оруулж хэлэлцүүлэхээ шийдвэрлэнэ. Үүний дагуу УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар болжээ.