Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн уулзалт эхэллээ


7 жил

Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн  бүсийн уулзалт зөвлөгөөн өнөөдөр Орхон аймагт эхэллээ.  

Салбарын хүний нөөц, техник, технологи, санхүү, эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлэх зорилготой энэхүү уулзалт зөвлөгөөнийг Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, "Эрдэнэт дулааны цахилгаан станц” ТӨХК, "Эрдэнэт, Булганы цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК, "Эрдэнэт үйлдвэр” ХХК, "Дархан дулааны цахилгаан станц” ТӨХК болон  бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчид хамтран зохион байгуулж байна.

 Эрчим хүчний тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн Төвийн бүсийн уулзалт зөвлөгөөнд 60 гаруй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 300 гаруй төлөөлөл оролцож байгаа бөгөөд энэ үеэр Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан "Өнөөдрийн зөвлөгөөнөөр эрчим хүчний хөгжлийн болон орчин үеийн менежментийн чиг хандлага, ТЗЭ компаниудын техникийн болон санхүү, бизнесийн бодлого төлөвлөлт, салбарын үнэ тарифын зохицуулалт, ялангуяа урамшуулалт зохицуулалтын асуудал болон эрчим хүчний зах зээл, үр ашиг, хэмнэлт, хэрэглэгчийн эрх ашиг, хяналт шалгалт зэрэг 10 сэдвээр оролцогчид тэргүүн туршлага, санал бодлоо харилцан солилцох юм” хэмээн онцолсон юм. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү