Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны тамирчдын комиссынхон томилогджээ


7 жил

    “Лондон-2012” олимпийн наадмйн аварга, ДАШТ-ий дөрвөн алт, нэг хүрэл медальт АНУ-ын алдарт бөх Жордан Барроуз Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW)-ны тамирчдын комиссын даргаар сонгогджээ. 2013 оноос байгуулагдсан энэхүү комисс нь тамирчдын эрх ашгийг хамгаалах, үзэл бодлоо илэрхийлдэг бөгөөд өмнөх даргаар нь "Лондон-2012" олимпийн наадмын аварга Канадын бөх Карол Хюин ажилдаг байв. Тамирчдын комиссын дарга нь ДБНХ-ны гүйцэтгэх товчооны бүрэлдэхүүнд санал өгөх давуу эрхтэй.

Олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ий мөнгөн медальт Комейл Гасеми (Иран), "Рио-2016" олимпийн хүрэл медальт, дэлхийн аварга София Маттссон (Швед), "Рио-2016" олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга Сун Янан (БНХАУ), “Парис-2017” ДАШТ-ий мөнгөн медальт Одунайо Адекоройо (Нигери), сонгомол бөхийн дэлхийн аварга Арсен Жулфалакян (Армен), Мелонин Нумонви (Франц) нар шинээр гишүүнээр сонгогдсон байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү