Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулалгүй, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо


7 жил

Долоо хоног бүрийн даваа гарагт болдог Эрчим хүчний салбарын шуурхай хуралдаан өчигдөр болж, өвөлжилтийн бэлтгэл ажлын явц болон хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдийг онцолж ярилцав.

Айл өрхүүдийн халаалтыг 9 дүгээр сарын 15-наас, албан байгууллагын халаалтыг 10 дугаар сарын 1-ний өдрөөс өгөхөд бэлэн болсон бөгөөд нийслэлийн гэр хорооллын дөрвөн байршлын 71 халаалтын зуухыг зогсоож, төвлөрсөн дулаан хангамжид холбох ажил хийгдэж байгааг танилцууллаа.

Мөн шөнийн цахилгааны тарифыг хөнгөлөхтэй холбоотойгоор цахилгаан сүлжээ, дэд станцуудыг шинэчлэх, өргөтгөх зэрэг ажлын явцыг мэдээлэв.

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг цалгардуулалгүй, шуурхай арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч П.Ганхүү үйлдвэр, компанийн удирдлагуудад үүрэг болголоо. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү