Ажлын байранд цацрагийн хэмжилт хийлээ


7 жил

Гранд мед эмнэлэг нь шинжилгээ, оношилгооны хүрээг өргөжүүлэн зүрхний титэм судасны хагалгаа хийх, оношилох ангиографийн рентген аппарат суурилуулж, оношилгоо хийх болсонтой холбогдуулан тус эмнэлэгээс ирүүлсэн хүсэлтийн дагуу Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан “Баталгаажуулалт хийх тухай” 01/49 тоот удирдамжийн хүрээнд ангиографийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалд цацрагийн аюулгүйн үнэлгээ болон ажлын байранд цацрагийн хэмжилт, баталгаажуулалтыг хийлээ. 

Баталгаажуулалтаар тус байгууллагын ангиографийн рентген кабинетын бүтэц зохион байгуулалт нь дүрмийн дагуу хийгдсэн ба цацрагийн аюулгүй байдлын талаар цацрагийн хяналтын ажилтанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү