Өнөөдөр болох зарим үйл явдал


7 жил

09.00 цагт: Монгол Улсын Хүнсний аюулгүй байдлын үндэсний чуулган Төрийн ордны Их танхимд эхэлнэ.  Ерөнхийлөгч нээж үг хэлнэ. 

10.00-11.00 цагт: Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч жолооч нар Хангарьд ордны гадаа жагсана. Тэд үндэсний үйлдвэрийн автобусаар хотын нийтийн тээвэрт парк шинэчлэл хийхийг, мөн хотын даргыг огцрохыг шаардана. 

11.00 цагт: Үндэсний мэдээллийн төвд Оффшор данстай нэр холбогдсон улс төрчдийг 49 хоногт багтаан мөнгөө оруулж ирэхийг МУ-ын Ерөнхийлөгч шаардсан боловч хэн ч биелүүлээгүй. Мөн 60 тэрбумтай холбоотой асуудлаар хууль хяналтын байгууллага дорвитой ажил зохион байгуулахгүй байгаа тул ТББ-ууд нэгдэн тэмцэхээр болсон талаар хэвлэлийн хурал зарлалаа.

11.00 цагт: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2017 оны 8 сарын байдлаарх хэвлэлийн бага хурал ЗГ-ын 3-р байрны 204 тоот мэдээллийн танхимд болно. Энэ удаа Ургац хураалтын явцын мэдээ (2017 оны 9 дүгээр сарын 1-ний байдлаар) Ажиллагчдын сарын дундаж цалин (2017 оны 2 дугаар улирлын байдлаар) болон бусад мэдээллийг хүргэнэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү