Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан


7 жил

Малчид, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр Алтайн уулсаар сэрүүсч, салхитай байх боловч бусад нутгаар дулаан байна.

2017 оны 09 дүгээр сарын 12-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар үүлшиж, нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтай салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар 10-15 хэм, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 27-32 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 хэм дулаан байна.


2017 оны 09 дүгээр сарын 13-наас 09 дүгээр сарын 17-ныг хүртэлх
 цаг агаарын урьдчилсан төлөв

13-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд нутгийн зүүн хагаст, 16-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо, уулархаг нутгаар хур тунадас орно. Салхи 13-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 15-нд говь талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. 13,14-нд ихэнх нутгаар дулаахан Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 27-32 хэм, бусад нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм дулаан байна. 15-наас ихэнх нутгаар сэрүүснэ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү