Махны үнэ тогтвортой байна


7 жил

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6365 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7300 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.2 хувиар буюу 15 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.3 хувиар буюу 25 төгрөгөөр буурсан байлаа.

Ажиглалтаар үхрийн мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5700 төгрөг, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 7800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины мах “Хархорин” хүнсний захад хамгийн хямд буюу 5000 төгрөгөөр, харин “Бөмбөгөр”, “Меркури” хүнсний захуудад хамгийн өндөр үнэтэй буюу 6500 төгрөгөөр худалдаалж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү