“Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” Үндэсний 16 дугаар бага хурал боллоо


7 жил

1978 онд  анх удаа хүн, мал эмнэлгийн вирүс судлаачид хамтран  “Вирүс судлалын тулгамдсан асуудлууд” анхдугаар хурал зохион байгуулснаас хойш 40 гаруй жил болж байна.  Энэ хугацаанд Монголын вирүс судлалын шинжлэх ухаан хөгжиж, салбарын тэргүүлэх чиглэлийн нэг болсон байна. Энэ удаагийн хурал Академич П.Нямдаваагийн 70 насны ойд зориулан зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм. Мөн ОХУ, БНХГУ, Япон улсын эрдэмтэн судлаачид оролцож илтгэл тавилаа.

Хурлын үйл ажиллагааг нээж сайд А.Цогцэцэг хэлэхдээ: Монгол улсын эрүүл мэндийн салбарт нөр их хөдөлмөрөө зориулсан Академич, Монгол  Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан П.Нямдаваагийн 70 насны ой тохиож буй билэгт сайн  өдөр Эрхэм энэ хүний эрүүл мэндийн салбарт оруулсан хувь нэмрийг дурьдаад баршгүй юм. Академичийн анагаахын шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж, 1000 гаруй эрдэм шинжилгээний бүтээл, 19 ботийг туурвин, олон залуу эрдэмтэн, судлаачид төрүүлсэн билээ. Академич маань эрдэмтэн, судлаач төдийгүй төр, нийгмийн нэрт  зүтгэлтний хувьд Монгол улсын эрүүл мэндийн салбарт дархлаажуулалт, вирүс судлал, лабораторийн тандалтыг нэвтрүүлж, олон хууль, үндэсний хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлсний үр дүнд халдварт өвчний тандалт, хяналтын тогтолцоо бүрдэж, зарим халдварт өвчнүүдийг устган, дэлхийн түвшинд хүрснийг тэмдэглэн хэлэхэд таатай байгаагаа илэрхийллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү