Шинэ технолги ашиглан хүүхдийн сонсголын эмгэгийг илрүүлж, эмчилнэ


7 жил

Нярайн тандалт шинжилгээ буюу скринингээр илэрхий шинж тэмдэггүй төрөлхийн ба удамшлын өвчнийг энгийн, хурдан, аюулгүй аргаар баталгаатай технологи ашиглан, нярайн эрт үед илрүүлэн оношилж, эмчилгээнд хамруулна. Ингэснээр нярайн өвчлөл, эндэгдэл, хөгжлийн бэрхшээл үүсэхээс эрт сэргийлэх төдийгүй нийгмийн халамж, тусгай боловсролд зарцуулах зардлыг бууруулах нийгэм эдийн засгийн ач холбогдолтой. Жишээ нь Герман улс 100,000 хүүхдэд скрийнинг хийхэд жилдээ 200,000 ам долларыг зарцуулдаг бөгөөд хэрэв сонсголын скрийнинг хийж илрүүлээгүйгээс тухайн хүүхэд сонсголгүй болбол тухайн хүн 70 нас хүртэл амьдрахдаа эрүүл мэнд, боловсрол, нийгмийн халамж зэргээс нийт 1,5 сая долларын зардлыг гаргадаг гэсэн тооцоо байна.

Сонсголын төрөлхийн бэрхшээл нь нярайд элбэг тохиолддог эмгэгийн нэг. Хүүхдийн сонсгол бууралтыг оройтож мэдсэнээр цаашдаа хэлгүй, дүлий байдалд хүргэдэг. Манай оронд нийт хүн амын 12.1%-д сонсголын эмгэг илэрч, одоогоор 240’000 гаруй хүн сонсголын өөрчлөлттэй байна. Иймд Улаанбаатар Пийс Авенью Ротари клуб нь 2016 онд хүүхдийн сонсголын илрүүлгийн 5 төхөөрөмжийг Улаанбаатар хотын төрөх болон ЭХЭМҮТ болон УНТЭ-д бэлэглэсэн. Мөн эмнэлгийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг сайжруулах чиглэлээр “Нярай болон хүүхдийн сонсголын эмгэг илрүүлэх скрийнинг” сургалтыг АНУ-ын эмч, мэргэжилтэний тусламжтайгаар зохион байгуулж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү