Нарантуул худалдааны төвийн арын авто замыг нээлээ


7 жил

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөөний тодотгол, “2030 оны хөгжлийн чиг хандлага” баримт бичигт замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадварыг дээшлүүлж, түгжрэлийг бууруулах зорилгоор гол гудамж, замуудад өргөтгөл шинэчлэлт хийж,  Нийслэлийн авто замын сүлжээг хөгжүүлэхээр тусгасан. Үүний  дагуу Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар  энэ онд Баянзүрх дүүрэг 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто замын ажил, Хайлаастын уулзвараас Дарь -Эхийн зам хүртэл 1.4 км авто зам, 57 урт метр гүүрийн хамт, БЗД, 1, 4-р хороо, Сансарын ШТС болон автобусны буудлын хоорондох явган хүний гүүрэн гарц, Аялал жуулчлалын 2,05 авто замын шинэчлэлт, авто зогсоолын хамт барих гээд  хэд хэдэн төслийг хэрэгжүүлж байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар он дамжин хэрэгжүүлж байгаа Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт В хэсэгчилсэн талбайн авто зам буюу халдвартын эцсийн автобусны зогсоолоос "Нарантуул" ОУХТ-ийн ар талын хаалга, “Цагаан хуаран” хотхон хүртэл нийт 1,2км-ийн урттай замын барилгын ажил бүрэн дуусч, өнөөдөр нээлээ. Нийт 7м өргөн, 2 эгнээ, 2 талаараа 1,5м явган хүний зам, гэрэлтүүлэгтэй уг  замыг  “Лорд скай” ХХК, “Бумбат даваа” ХХК-ийн түншлэл 2016 оноос он дамжуулан нийт 986 сая төгрөгийн өртгөөр шинээр хийж гүйцэтгэсэн байна. Одоо тус замыг Офицеруудын ордны тойрогтой холбох төлөвлөгөөтэй байгаа аж.

Нийслэл хотын байнгын ачаалалтай зам, уулзварууд, хуучин, тоосжилт ихтэй  шороон замуудыг өргөтгөн шинэчлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлснээр замын хөдөлгөөний ачаалал буурч, иргэдийн аюулгүй ая тухтай зорчих нөхцөл сайжирч, зорчигч, тээвэрлэгчдийн цаг хугацаа болон шатахуун хэмнэх, ая тухтай байдлыг  бүрэн хангах боломжтой болоод байна гэж Нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [66.181.178.xxx] 7 жил
Урагшаа өгөөмөрийн хажуугаар нарны замтай ,хойшоо баян зүрхийн цагдаагийн хажуугаар төв замтай холбочихвол мөн ч сайхан болно доо.