Гамшгийн улмаас учирсан хохирлыг Засгийн газрын нөөц сангаас гаргана


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. 2017 оны эхний хагас жилд гарсан гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгах, хойшуулшгүй сэргээн босгох, гамшгийн голомтод үүрэг гүйцэтгэсэн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлан чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагч, иргэдийн томилолт, урамшууллын зардал, улсын нөөцөөс гаргах гэр, автомашиныг нөхөн бүрдүүлэхэд шаардагдах зардлыг Засгийн газрын нөөц сангаас гаргахыг Сангийн сайд Б.Чойжилсүрэнд зөвшөөрлөө.

2017 наймдугаар сарын 22-ны байдлаар улсын хэмжээнд нийт 3458 удаагийн аюулт үзэгдэл тохиолдож, гамшгийн улмаас 127 хүн амь насаа алдаж, 46 хүн бэртэж, 530 мянган мал хорогджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү