Соёлын өвийг хамгаалах тухай хоёр журам баталлаа


7 жил

Засгийн газрын ээлжит хуралдаан 2017 оны наймдугаар сарын 23-нд болж, “Соёлын биет өвийн үзлэг тооллого хийх журам”, “Түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх” журмыг хэлэлцэж баталлаа.  Эдгээр журмыг баталснаар шинээр орон тоо нэмэгдэхгүй, улсын төсөвт санхүүгийн ачаалал үүсэхгүй бөгөөд соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх, түүх, соёлын хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаа улам боловсронгуй болж түүнд оролцогч талуудын эрх, үүрэг тодорхой болох юм.

Соёлын биет өвийн үзлэг, тооллого хийх журмын төсөлд үзлэг, тооллого хийхэд бэлтгэх, зохион байгуулах, дүн мэдээлэл тайлагнах, үзлэг тооллогын баримтын бүрдэл, түүнийг хамгаалах үйл ажиллагааг боловсронгуй болгож, үзлэг тооллогын комиссын эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.

“Түүх, соёлын дурсгалт зүйлийг хилээр нэвтрүүлэх журам” хосгүй үнэт дурсгалт зүйлийг хилээр гаргах, оруулахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулна. Тухайлбал, лиценз хүссэн өргөдөл гаргах, түүнийг хянан шийдвэрлэх, лиценз олгох, хосгүй үнэт дурсгалт зүйлийг улсын хилээр нэвтрүүлэх, лицензид хяналт тавих, тайлагнах үйл ажиллагааг боловсронгуй болгож, лиценз эзэмшигчийн эрх, үүргийг нарийвчлан тусгажээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү