Энэ өдөр дэлхийн түүхэнд


7 жил
  1. Энэ өдөр Христийн шашны голлох хэд, хэдэн өдөр тохиодгоос Ариун гэгээн Нок болон IX Пьюс пап ламын өдрийг нэрлэж болно. Мөн түүнчлэн Марокко улсын залуучуудын өдөр бөгөөд VI Мохаммед хааны мэндэлсэн өдөр юм.
  2. 2001 онд Хуучин Югославын бүгд найрамдах Македон улсад болж байгаа иргэний дайныг харгалзан НАТО буюу Умард Атлантын Цэргийн Эвсэл энхийг сахиулах зорилгоор цэрэг оруулах шийдвэр гаргажээ.
  3. 1991 онд Латви улс албан ёсоор ЗХУ-ын бүрэлдэхүүнээс тусгаарлагдаж байгаагаа зарлажээ
  4. 1968 онд АНУ-ын тэнгисийн цэргийн алба хаагч бага Жеймс Андерсоныг Алдарын төлөөх медалиар нэхэн шагнах шийдвэрийг АНУ-ын Батлан хамгаалах яам гаргажээ. Ингэснээр хар арьст хүн тус медалийг авсан анхны тохиолдол болон түүхэнд үлдсэн байна.
  5. 1959 онд АНУ-ын ерөнхийлөгч Дуайт Д.Айзенхауэр Хавайг нэгдсэн улсын 50 дахь муж улс болгох шийдвэрт гарын үсэг зуржээ. Энэ өдрийг Хавайчууд албан ёсны баяр болгон тэмдэглэдэг билээ.
  6. 1957 онд ЗХУ холын тусгал бүхий R-7 Семёрка пуужинг амжилттай туршив. Энэ нь дэлхийн түүхэн дэх тив алгасагч анхны пуужин юм.
  7. 1911 онд Луврын музейн ажилтан Леонардо да Винчийн сод бүтээл болох Мона Лизаг хулгайлж байжээ.
  8. 1888 онд Дэлхийн түүхэнд хамгийн анхны кассын машиныг зохион бүтээгч Уиллиам Сьюуорд Борроус албан ёсоор патентжуулав. 
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү