Өнөөдөр болох үйл явдал


7 жил
  1. MN-мэдээллийн төвд 11.00 цагаас Өрхийн бичил үйлдвэрлэлийг дэмжих сангаас гудамжны худалдаа эрхлэгчид тэмцлийн хурц хэлбэрт шилжиж байгаа талаар мэдээлэл хийнэ.
  2. MN-мэдээллийн төвд 11.30 цагаас Авто худалдааны цогцолборт хөрөнгө оруулсан 2000 орчим иргэдийн төлөөлөл хэвлэлийнхэнд хандлаа.
  3. MN-мэдээллийн төвд 13.00 цагаас Нийслэлийн Засаг даргын хөгжлийн агентлаг, Нийслэлийн залуучуудын хөгжлийн газраас БНСУ-д Мэдээлэл технологийн чиглэлээр оюутан залуусыг үнэ төлбөргүй суралцуулахаар болсон талаараа мэдээлэл хийнэ.
  4. “Багш нарын цалин нэмэгдүүлэх” түр хорооноос цалин нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн ба цалин нэмэх бодит үндэслэлийг тайлбарлах  хэвлэлийн бага хурлыг Live conference center төвд 12.00 цагаас хийнэ.
  5. Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Хилийн чанад дахь Монгол оюутан залуучуудын анхдугаар нэгдсэн чуулга уулзалт”-ын нээлт 09.00 цагт Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд болно.
  6. 10.00 цагт Хотын дарга болон бусад албаныхан сургууль цэцэрлэгийн засвар.хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай танилцана. Баянзүрх дүүргийн 1 дүгээр сургуулийн барилгын ажил болон Сүхбаатар дүүргийн 16-р сургууль, бага сургуулийн барилгын ажилтай танилцана.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү