Гамшгийн үед түр цугларах цэгтэй боллоо


7 жил

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Гамшигт тэсвэртэй Улаанбаатар” төслийн хүрээнд зорилтот хороод болон нийслэлийн төр захиргааны дөрвөн байгууллагын гадна  талд “Гамшгийн үед түр цугларах цэг”-ийн тэмдгийг байрлуулж эхэллээ.



Түр цугларах цэгийн тэмдгийг Хан-Уул дүүргийн 12 дугаар, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар, Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны байрны гадна байрлуулаад байна.



Мөн Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 17 дугаар, Баянзүрх дүүргийн 19 дүгээр, Налайх дүүргийн 5 дугаар, Багахангай дүүргийн 2 дугаар, Багануур дүүргийн 5 дугаар хороод болон нийслэлийн Эрүүл мэндийн газар, Боловсрол соёлын газар, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газар, Нийслэлийн Онцгой байдлын газрын байрны гадна аюулгүй талбайд байрлуулах юм.



“Дэлхийн зөн Монгол” ОУБ-аас олон улсын стандартад нийцүүлэн гаргасан зургаар “Алтан бэрх” ХХК  уг тэмдгийг үйлдвэрлэсэн байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү