“Нээлттэй өдөрлөг” зохион байгуулна


7 жил

Дорнод аймаг 2017 оны Элсэлтийн ерөнхий шалгалтын дүнгээр улсдаа нэгдүгээр байрт шалгарч, сүүлийн жилүүдийн амжилтаа дахин бататгасан. Тиймээс аймаг, орон нутгийн зүгээс боловсролын салбарын хамт олондоо талархал илэрхийлж, салбарын нийт багш, албан хаагчиддаа зориулсан нийгмийн салбарын байгууллагуудын “Нээлттэй өдөрлөг”-ийг энэ сарын 22-ны өдөр Чойбалсан хотын Хан-Уул цогцолбор сургууль дээр зохион байгуулахаар товлолоо.

“Нээлттэй өдөрлөг” 2017-2018 оны хичээлийн шинэ жилийг угтсан багш нарын Бага хурал, сургалт, зөвлөгөөний үеэр явагдах учир нийт боловсролын салбарынхнаа өргөнөөр хамруулж, нийгмийн салбарын бүхий л үйлчилгээг нэг дор үзүүлэхээр төлөвлөж байгаа талаар аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ярив.

Өдөрлөгөөр эрүүл мэндийн үзлэг явагдаж, биеийн тамир, спорт, бие бялдарын сорил авах, хөдөлмөр, халамж, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээг газар дээр нь авах боломжтой юм.

Б.Отгонбавуу

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү