Өнөөдөр хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа болно


7 жил

“Нийслэлийн хүүхдийн зуслангийн хаалтын үйл ажиллагаа 2017” арга хэмжээг өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 16-ны өдөр нийслэлийн Иргэний  танхимд зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээний гол зорилго  нийслэлийн ногоон бүсийн хүүхдийн зуслангуудын 2017 оны  үйл ажиллагааг дүгнэх, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлж, шилдэг зуслан шалгаруулж олон нийтэд сурталчилан таниулахад оршино.

Энэ онд нийслэлийн Засаг даргын 2017 оны тавдугаар сарын 19-нд гаргасан “Хүүхдийн зуслангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжаар 20 хүүхдийн зуслан үйл ажиллагаа эхлүүлж зургаадугаар сарын 10-наас наймдугаар сарын 18-ны хооронд нийт 25432 хүүхэд амраасан байна гэж нийслэлийн Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газраас мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү