Тархины аль хэсгүүдэд эмэгтэй хүнийх илүү идэвхтэй ажилладаг вэ?


7 жил

Есөн клиникээс өгсөн 46.034 тархины томографиар эрэгтэй, эмэгтэй хүний тархины ялгаанд судалгаа хийжээ.  Судалгааг Alzheimer's Disease сэтгүүлд хэвлэсэн байна. Ингээд эрэгтэй, эмэгтэй хүний тархи ямар ялгаатай вэ?

Эмэгтэй хүний тархи төвлөрөл, өөрийгөө хянах, сэтгэлийн хөдөлгөөний хэсгүүдэд илүү идэвхтэй ажилладаг. Өөрөөр хэлбэл эрэгтэйчүүдээс энэ хэсэгтээ илүү сайн гэсэн үг. Харин тархины координацын төв хэсгүүдэд эрэгтэй хүмүүсийн тархи илүү идэвхтэй ажилладаг байна. Судалгаанд 119 эрүүл, 26.683 тархины цорчол, биполяр, шизофрен зэрэг сэтгэл зүйн янз бүрийн нөхцөлтэй хүмүүс оролцсон байна.

Хоёр хүйсийн тархины ажиллагааны ялгааг мэдэх шаардлага нь тэд тархины өвчин, эмгэгүүдийг өөрөөр тусдагт байгаа аж. Жишээлбэл, эмэгтэй хүн алцхаймер,  сэтгэл гутрал илүүтэй байхад, эрэгтэй хүмүүс авиртай холбоотойг сэтгэл зүйн нөхцлүүдийг илүү тусдаг. Эмэгтэй хүмүүсийн тархины урд хэсэгт цусны эргэлт илүү буюу идэвхтэй байгаа нь эмэгтэйчүүд яагаад зөн, өөрийгөө хянах, бусдыг илүү халамжилдаг, бусдыг ойлгодог зэргийг тайлбарлаж байна. Түүнчлэн эмэгтэй хүний тархины лимбийн хэсгийн цусны эргэлт илүү байгаа нь тэдний сэтгэл түгшил, инсомниа буюу нойргүйдэл, хоолны дуршил алдах, сэтгэл гутрал зэрэгт эмзэг байдгийг тайлбарлана.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү