Өнөөдөр болох үйл явдал


7 жил

09:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх нийслэлийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан хэлэлцүүлэг болно.

10:00 цагт Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд Монгол, БНХАУ-ын Экспо 9 сард зохион байгуулах ажлын хэсгийн хоёр талын уулзалт болно.

11:00 цагт БТСГ-аас Японы Шизүока мужийн Яйзү хоттой 2017-2020 он хүртэл үндэсний шигшээ багийн чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг тус хотод бэлтгэл сургуулилт хийлгэх талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Спортын төв ордны гурван давхрын 303 тоот хурлын танхимд болно.

11:30 цагт Сүхбаатар дүүргийн удирдлагууд хороодын Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг хууль бусаар сонгохыг завдсан талаар тус дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгээс мэдээлэл хийнэ. 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү