ЗАЛУУЧУУДЫН ДАШТ ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ


7 жил

   Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ Финландын Тампере хотод монголын цагаар өнөөдөр 15:00 минутад эхэлнэ. Тамперегийн дэвжээнд өнөөдөр эрэгтэйчүүдийн 50, 60, 74, 96 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд манай улсаас “Хасу-Мегастарс” клубийн тамирчин Нармандахын Насанбуян, “Алдар” спорт хорооны тамирчин Цэвээнсүрэнгийн Цогбадрах нар зодоглоно. 


50 кг-д энэ жилийн залуучуудын Азийн аварга Н.Насанбуянгийн жинд 15 тамирчин барилдах бөгөөд манай эхний тойрогт Туркийн Сентюрктэй барилдана. Түүнийг ялбал Армен, Косовогийн бөхчүүдийн ялсантай хүч үзнэ. Хоёр давааг аргилчихвал хагас шигшээд АНУ, Казахстаны бөхчүүдийн ялсантай барилдах магадлалтай. Нөгөө зоонд ОХУ, Азербайжан, Ираны бөхчүүд багтжээ. 
60 кг-д өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл медальт Ц.Цогбадрахын жинд 23 бөх барилдах бөгөөд тэгшитгэлд Казахстаны Куанышбековтой хүч үзнэ. Түүнийг ялбаас Украин, Киркизстаны бөхчүүдийн ялсан нь 1/8 шигшээд хүлээж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү