ЮРИЙ ВЛАСКО УЧИР БИТҮҮЛГЭЭР АМЬ ҮРЭГДЖЭЭ


7 жил

  Чөлөөт бөхийн залуучуудын Европын хошой аварга, Монголчуудын эчнээ танил Буриадын хагас хүнд жингийн бөх Юрий Власко учир битүүлгээр алуулсан харамсалтай явдал болжээ. Долдугаар сарын 29-ны өглөө Буриадын Горячинскад буюу Байгаль нуурын эргээс нэгэн эрэгтэй хүний цогцос олдсон юм. ОХУ-ын гэмт хэрэгтэй тэмцэх алба, шинжээчид дүгнэлт гаргахад өдгөө 20 настай Власкогийн цогцос мөн болохыг тогтоосон байна. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд түүний зүрхэн тус газар хүйтэн мэсний ором байсан нь учир битүүлгээр нас барсан нь тодорхой болж байна.

Власко үүнээс хоёр хоногийн өмнө Борис Будаевын нэрэмжит залуучуудын ОУТ-д жиндээ тасархай түрүүлсэн юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү