ФИБА-ын 3x3 Азийн аварга Улаанбаатарт болно


7 жил

   ФИБА-ын 3x3 Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн нийслэл Улаанбаатар хотноо зохиогдно.

2017 оны ФИБА-ын 3х3 Насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг Монголын 3х3 Сагсан Бөмбөгийн Холбоо эх орондоо зохион байгуулахаар болсон таатай мэдээг ФИБА дөнгөж сая зарлалаа.
Сүүлийн жилүүдэд манай улсад хурдацтай хөгжиж байгаа энэ төрлөөр эрэгтэй,эмэгтэй багууд маань ч чамлахааргүй амжилт гаргаад байгаа билээ.

Ирэх 10-р сарын 27-29 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болох энэхүү тэмцээн нь одоогоор манай улсад ФИБА-ын нэр ивээл дор зохиогдох хамгийн том тэмцээн болох юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү