102 том оврын автобусны ард талд сэрэмжлүүлэг байршуулжээ


7 жил

Амралт, аялал жуулчлалын цаг эхэлж хөдөө орон нутагт хувийн тээврийн хэрэгслээр зорчих, аялал зугаалга хийх нь ихэсдэг. Иймд орон нутагт зорчиж буй нийт жолооч, зорчигчдыг зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, орон нутгийн замд дүрмээ баримтлан, соёлтой оролцох, буруу дадал зуршил, хандлагыг өөрчлөх зорилгоор Автотээврийн үндэсний төвөөс гэрээт даатгалын компаниудтай хамтран хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээ үзүүлдэг том оврын автобуснуудын арын цонхон дээр хурдыг тохируулах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, анхаарал болгоомжтой зорчих талаар сэрэмжлүүлгийг нийт 102 тээврийн хэрэгсэлд байршуулсан байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү