Рожер Федерерын ялалт ба түүний өхөөрдөм хүүхдүүд


7 жил

Рожер Федерер найм дахь удаагаа Вимблдоны цомийн эзэн боллоо. Түүнчлэн энэ ялалт түүний 6-3, 6-1, 6-4 харьцаатай дууссан 11 дэх финалын тоглолт болжээ.

©Reuters

Аав нь ялалтын төлөө тоглож байх зуур хүмүүсийн камерын дуранд түүний эгдүүтэй дөрвөн хүүхэд буусан байлаа.

Рожер Федерер 2009 онд эхнэр Мирка Федерертэйгээ гэрлэн, дөрвөн хүүхэдтэй болжээ. Түүний эхнэр ч гэсэн мэргэжлийн газрын теннисчин.

Федерер ихэр хөвгүүд Ленни, Лео хоёрынхоо тухай “Тэд маань юу болоод байгаа тухай ямар ч төсөөлөлгүй. Тэд нэг гоё тоглоомын талбайд ирсэн л гэж бодож байгаа.” гэсэн байв.

Анх Вимблдоны цомыг 2003 онд авч байсан Шведын од Рожер ялалтаа эцсийн тоглолт нь биш гэж найдаж байгаа тухайгаа хуваалцжээ. “Би дараа жил ирээд, цомоо хамгаална гэж найдаж байгаа.” гэсэн байна.

 

Даваа гарагт гарсан шинэ ранкаар Рожер Федерер дэлхийд 3-т жагсдаг боллоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Bestnews.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү